Философи гэж юу вэ?




Философи гэж юу вэ?

Философийн асуултууд хамгийн ээдрээтэй, хамгийн их төөрөгдүүлсэн, бас хамгийн их утгатай асуултууд байдаг. Философи ерөөсөө хүний ухааны доторх гүн итгэл үнэмшлүүдийг ганхуулдаг.  Тэгвэл философийн асуултууд гэж ямар асуултууд вэ? Тэдгээр асуултуудын ээдрээг философичид хэрхэн тайлдаг вэ? 

 

“Хүн гэдэг олс бөгөөд тэр олс амьтан ба дээд хүн хоѐрыг холбосон.                                       

хавцал дээгүүрх олс...” Фридрих Ницшэ. 

 

Хэрхэн философидох вэ

Зарим хүмүүс философиос татгалздаг. Мэдлэгийн салбарууд дотроос философийг амьдралаас хамгийн хол, тиймээс өдөр тутмын амьдрал ач холбогдолгүй гэнэ. Гэтэл тийм биш. Философи практик амьдралд ач холбогдолтой, бас маш их утгатай. 

Хэдийгээр хүмүүс түүнийгээ ухаардаггүй ч, ямар нэгэн хэмжээгээр философиддог. Зарим хүмүүс өнгөрсний үйлдлүүдийг ирээдүйд баттай хэрэгтэй гэнэ. Энэ бол бас нэг философидолт. Зарим хүмүүс магадтайгаар бурхныг эксистэнц, өөрөөр хэлбэл оршдог гэдэгт үнэмшинэ. Гэтэл зарим хүмүүс бурхан оршдоггүй ч гэсэн үнэмшилтэй гэнэ. Энэ хоѐр хоѐулаа л философийн асуултууд. 

Хэсэг хүмүүс сүнсийг үхэшгүй гэдэгт үнэмшинэ. Нөгөө хэсэг хүмүүс хүнийг зөвхөн материт буюу материаллаг биет гэнэ. Зарим хүмүүс юунд үнэмшдэг вэ гэвэл ямар нэг зүйл хүнээс огт хамааралгүйгээр моралийн талаар зөв эсвэл буруу гэнэ. Тэдний эсрэг хүмүүс зөв эсвэл буруу гэдэг тухайн субьектийн хандлагаас хамаарна гэдэг. Ертөнцийг ч гэсэн реал гэж хүмүүс хэлэхэд зарим хүмүүс “Хүн ертөнцийг ажиглаагүй ч гэсэн ертөнц эксистэнц үү” гэж асууна. Энэ бүгд бас л философийн асуултууд.

Хэдийгээр хэн ч дээрх асуултуудыг асуудаг хэдий ч тэр бүр хариулах гэж мэрийдэггүй. Харин мэргэжлийн төвшинд философиддог хүмүүс л хариултын араас насан турш мөшгинө. Мэдээж өдөр дутмын амьдралд хүмүүс философидно. Философидох ч шаардлагатай. Яагаад гэвэл философи хүмүүсийн амьдралд нөлөөтэй. Жишээлбэл хүн субьектив дураа даган сайн муу моралийн алдаа, жишээлбэл хулгайлах эсвэл хүн алахыг зөвшөөрдөг.

Зарим хүн “Бүх зүйл харьцангүй шүү дээ” гэж хэлж магад. Харьцангүй гэдэг бол маш том алдаа. Цаашлаад обьектив шалтгаануудаас хамааран хүн алж буй хүнийг буруу гэхийг юу гэж тайлбарлах вэ? Моралийн болон политикийн /улстөрийн/ маргаанууд бас л философийн аспектуудтай. Үр хөндөлт, амьтныг хамгаалах, дайнд бэлтгэх, үг хэлэхийг чөлөөлөх гэх мэт бүгд философийн асуулттай давхцана.

Энд ярьж буй асуултуудыг хэзээ ч асуугаагүй, бас тэдгээрийн тухай асуух багаж дутагдсан хүмүүс үнэний тухай, өөрөөр хэлбэл хэр үнэн бэ гэсэн магадыг мэдэх гэж хүсвэл буруу талд зогсож буйгаа анзаарах болов уу. 

Хүүхэд мэдэхийг хүссэндээ л ээж ааваасаа “яагаад” гэж асууна. Харин энэ асуулт эцэг, эхийг хүнд байдалд оруулдаг. Тэгвэл философийн асуултууд яг л үүнтэй ижил хүндрүүлдэг асуултууд. Асуултууд өөрөө энгийн, харин хариулт тийм ч хөнгөн шингэн асуудал биш. Философийн асуултыг хүмүүс өдөр тутмын амьдралдаа асуудаггүй. Яагаад гэвэл тэд тэр бүрийг “мэдээжийн шүү” гэнэ.

Философиор бодох заавал цочрооно, гэхдээ төөрөгдүүлэх боломжой. Философиор бодно гэдэг унахад тосоод авах тор үгүйтэй адил. Хүний баталгаатай гэж үнэмшиж явсан зүйлс гэнэт баталгаагүй болж, магадгүй хүн өөрөө хавцлын хажууд зогсож буйгаа ухаарна. Гүн хавцал руу харан толгой эргэхтэй адилаар философийн асуултууд дотор муухай оргиулна.

Тиймээс олон хүн философийн асуултуудаас татгалздаг. Үүнийг бас ойлгох хэрэгтэй. Ихэнхи хүмүүс хаана баталгаатай сэтгэл төрнө вэ, тэндээ л үлдэнэ. Гэтэл рисктэй буюу аймшигтай тулах ашгаа өгнө. Гүн болон өргөн утгатай суурь болсон асуултуудыг тавих үр шимээ тарина. Яагаад сайэнсийн том амжилтууд бүтэлтэй явагдсан бэ гэхээр сайэнтистууд эцсийн хязгаар хүртэл аймшиггүй явсан.

Физикч Эйнштэйн, философич Давид Хюмэгийн тухай “Энэ философич л намайг бусдын үнэн гэснүүдийг асуудаг болгосон” гэж хэлжээ.  Зөвхөн сайэнтистууд философийн асуултуудаас ашиг олоогүй бас зарим моралийн ба политикийн хөгжлүүд ч гэсэн тодорхой хүмүүсийн асуултуудаар явагдсан. Тэдгээр хүмүүс бусдын “үнэн шүү дээ” гэснийг газар чулуудсан. Чаддаггүй хүмүүс чаддагийнхаа боол болно, эсвэл эмэгтэйчүүд ерөөсөө гал тогооны хүмүүс гэсэн мэдээжийн зүйлүүдийг зарим хүмүүс хөсөр хаяж тэмцсэн.

Иймэрхүү моралийн болон политикийн дэвшлүүд тодорхой хүмүүсийг бусдын мэдээжийнүүдийг асууж хойш нэг алхан дахин нэг ажиглахыг эрчимжүүлсэн. Ийм л хүмүүс дэлхийд хөгжил авчирсан.  Философчид хэзээнээс эхлэн амьдралаас нэг хойш арагшаа ухарч зогсон асууж бас ажиглаж эхэлсэн бэ?

 

Философи анх хэрхэн эхлэв

Одоогоос 2500 гаад жилийн өмнө Энэтхэг, Хятадад, мөн Грект натур, огторгүй, амьдрал болон хүний талаар бодож түүгээрээ мэдэх гэсэн оролдлогууд хийгдсэн тухай философийн номуудад бичжээ. Энэтхэг болон Хятад оронд бодогчидыг шүтэн биширч, бүр сүүлдээ сүм хийд байгуулагдан догма үүссэн.

Ингэж шүүмжилж шалгадаг ажил хийдэг философи зогсож номлож мэдэмхийрдэг хүмүүс олширсон. Тиймээс буддизм, конфуз гэсэн сургаалиуд үлдэж, Азид философи эрчимтэй эхэлсэн хэдий ч хурдан мөхжээ. Грекчүүдийн бодогчид тийм ч хурдан бууж өгөөгүй, улам цааш асууж шалгаж мэдлэгт ойртож, өнөөдрийн сайэнсийн салбар хөгжих эхлэлийг тавьсан. Сократэс гэх мэт философичид эр зориг гарган хөдөлмөрлөж, өнөөгийн философийн бүхий л мэргэжлийн суурийг тавьцгаажээ.  Ф

илософийн эхний үе тийм ч амар байсангүй. Сократэс хор уухаар яллагдаж, Плато академи байгуулсан хэдий ч үргэлжийн довтолгоон дор философидсон. Аристотел өөрийн философийн сургууль болох “Лицей” байгуулсан хэдий ч сүүлдээ ад үзэгдэн Афин хотоос дайжсан. Энэ бүгд юуны гэрч вэ гэхээр мэдлэгтэй хүн тийм ч амархан үнэнийг гараасаа тавидаггүйн гэрч. Ингээд Философи Грект өрнөж, дараагаар Ромд хөгжиж цааш Франц, Англи мөн Германд дээд хэмжээнд хөгжин оргил үеийг эзэлсэн. Дэлхийн мэдлэг, физик, хими, биологи, психологи гэх мэт олон салбар төрөн гарч хүн төрөлхтөн ардчилал, төр, сурган хүмүүжил болон боловсролын тусламжтайгаар соѐн гэгээрэлд хүрсэн.

Хэдийгээр цөөхөн орон энэ боломжийг эдэлсэн хэдий ч Грек, Латин, Англи, Герман болон Франц хэлээр дамжин дэлхийн сонгодог философчидтой танилцах боломжтой болжээ.  

"Хэрвээ хүн философиор бодож эхэллээ гэвэл өдөр тутмын амьдралаac арагшаа зогсож, мэдээжийн гэсэн зүйлсэд эргэлзэж дээрээс бүгдийг харан ажиглахыг хэлнэ." 

Монголд дэлхийн сонгодог философчидын бүтээлтэй шууд танилцах боломж гарсангүй. Англи, Франц болон Герман гэх мэт философчидийн өлгий нутгуудад философийн мэргэжлээр хүмүүс сурсангүй, бас философийн зэрэгтэй хүмүүс ч бэлтгэгдсэнгүй. Зөвхөн өнөөдөр л энэ боломж биелэгдэх цаг ирлээ.

 

Философи ба шашин

Философийн ихэнхи асуултуудыг шашныхан тавьдаг.

Шашинд ч гэсэн универзийн эхлэл буюу анхдагч бас яагаад зүйлс заавал байдаг, харин юу ч биш байдаггүй вэ гэсэн асуултуудад хариулахыг оролдоно. Зарим шашин хэлэхдээ бурхан универзийг бүтээсэн гэнэ. Зарим Монголын шашны хүмүүсийн орчуулсан номуудад хүртэл ертөнцийн эзний тухай бичиж, бүр эцэстээ ертөнцийг эзэнжүүлдэг тал бас ажиглагдана. Олон шашин “сүнс” гэсэн үг хэрэглэнэ. Тэд сүнсийг хүн бүрт бий гэнэ. Нэгэнт асуултууд заримдаа давхацдаг тул зарим философичид бас теологчоор ажилласан.  Хэдийгээр философийн болон шашны асуултууд давхацдаг хэдий ч олон ялгаа бий. Тэр ялгаанууд юу вэ? Нэг том ялгаа бол “ухамсар” гэсэн ухагдахуунд өгөх утга.

Ухамсар гэдэг хязгаартай. Философийн олон асуултууд ухамсраар шийдэгдэхгүй. Философи хүнийг хэрхэн зоригжуулдаг вэ гэхээр “чадахынхаа хирээр ухамсарлаарай” гэдэг. Шашин хэдийгээр хүний ухамсрын тухай ярьдаг ч, тэд өөр замаар үнэн лүү ойртдог. Жишээлбэл маань мэгзэм, гартаа эрхи эргүүлэх, судар чангаар уншиж цээжлэх, библи уншиж, хүмүүсийг нэгэн дуугаар дуулуулах гэх мэтэд утга өгнө. Зарим шашныхан ухамсараас татгалзана. Философичид аливаа үнэн ба түүний баталгаануудыг шалгадаг онцлогтой. Философичид өөрсдийнхөө баталгааг рационалиар зөвтгөдөг. Ингэж илүү сайн зөвтгөснөөр жинхэнэ үнэнийг зөвтгөнө.

 

Философиор бодох

Философичид бодох үүрэгтэй ба бодох төрлөөр ажиллана. Тэдний бодох төрөл тийм ч онцгой бас тусдаа бодох биш. Эрүүл ойлгоцтой хүний өдөр дутам боддог бодолтой адил. Яагаад машин ассангүй вэ, энэ хүн үнэнийг хэлэв үү, нэг газраас нөгөө газар луу хэрхэн хурдан очих вэ гэх мэтээр хүн боддог. Мэдээж өдөр тутмын асуултуудыг хариулахад заавал ухамсар хэрэггүй. Гэхдээ ухамсар өдөр тутмын асуултуудын заримыг тодруулж чадна.

Хүмүүс эцсийн хариултыг олж чадсангүй гэсэн үед философичид хариултыг хангалтгүй гэнэ. Тиймээс философичдын бодол ямар ч шийдэлгүй үед ашигтай. Яагаад философиор бодох хэрэгтэй вэ гэдгийн шалтгаан энэ жишээгээр хариултыг одоохондоо л зөвшөөрснөөр нээлттэй орхиж буйгаар харагддаг. 

Molor-Erdene

 “Ухамсар унтах үед аймшиг төрнө” гэсэн зураг хүмүүсийг айдасынхаа, гэмтүүдийнхээ, бас мухар сүсгийнхээ эсрэг соѐн гэгээрэх тухай сэрэмжлүүлдэг. 

 

Философи ба сайэнс

Философийн зарим асуултуудад сайэнтистууд хариулж чадах хэмжээнд хүртэл асууна. Жишээлбэл “Яагаад заавал нэг “юу” байх ѐстой вэ?”, “Хаанаас би виртуэл рэалитид биш вэ гэдийг мэдэх вэ?”, “Моралийн зөв ба буруу гэж юуг хэлэх вэ?” “Хүмүүс үнэхээр хүссэнээрээ чөлөөтэй эсэх?” Сайэнтистууд дээрхи асуултнуудад хариулахгүй. Яагаад гэвэл тэдэнд урьдчилал хэрэгтэй.

Жишээлбэл дараах асуулт. “Хүн өөрийгөө иллуз ертөнц дотор баригдсан уу эсвэл үгүй эсэхийг хэрхэн мэдэх вэ?”. Холливуудын “Matrix” нэртэй фильмыг үзэхэд дараах асуултуудыг тавьдаг. Тэнд хүнийг үнэхээрийн биш ертөнцөд амьдарч буй гэж төсөөлдөг. Тэнд хүмүүс төрөхдөө л залгууранд залгаатай төрдөг. Яагаад гэвэл хүний нервийн системийг хиймэлээр залж, харин цаанаа бол хүнийг компьютерийн системтэй холбосноор харуулдаг.

Эмпирийн сайэнсаар хүний зөвхөн таван мэдрэлийн эрхтэнүүдээр л рэалититэй холбогдсон ба түүнээс ондоогоор үзэх үзлүүдийн танихуйг татгалздаг. Тиймээс тэд хүмүүсийг хэрэг дээрээ иллузид амьдрах хохирогчид уу гэдгийг тодруулж чадахгүй. Дараагийн жишээний асуулт бол “Яагаад заавал нэг юу байх ѐстой вэ?”. Сайэнтистууд универзийн эхлэл “анхны тэсрэлт” гэсэн ухагдахуунаар постулацладаг ба тэр тэсрэлт өнөөдрөөс ойролцоогоор 13 миллиард жилийн өмнө тохиосон. Энэ анхны учрал зөвхөн “материйг” болон “энергийг” бүтээгээгүй, бас “хугацаа” ба “орон” хоѐрыг бүтээсэн. Үүний судалгаа хүмүүст юу заавал байдаг, харин байдаггүй биш гэсэн асуултуудад хариулахгүй.

Тэд ямар асуултуудад хариулах вэ гэхээр яагаад энэ анхны тэсрэлт учрав, бас энэ тэсрэлт учрахгүй байх боломжтой юу гэсэн асуултуудад хариулна. Гэтэл хариу өнөөдрийг хүртэл гараагүй.  Сайэнтистууд “ухагдахуун” ба “утга” хоѐрыг эхлээд тодруулаагүй тул дээрх асуултанд хариулж чадаагүй. Тиймээс мэдлэг үйлдвэрлэхэд ухагдахуун ба утга шаардлагатай. Хэрэв хүмүүсийн хүсэл чөлөөтэй эсэхийн тухай асуувал түрүүлээд чөлөөтэй хүсэл гэж юу гэсэн утгатай гэдгийг тогтохоос гадна, бас энэ ухагдахууны агуулгыг зайлшгүй тодруулах шаардлагатай. Сайэнсийн фактуудаар энэ асуултыг хариулж чадлаа гэхэд “чөлөө” гэж юу гэсэн утгатай вэ гэдгийг мэдэхгүй бол хариулах боломжгүй. Ухагдахуун ба утга хоѐр хоѐулаа философийн гол даалгаврууд.

 Хэдийгээр философичид асуултанд хариулахын тулд ухамсарыг хэрэглэдэг ч асуултанд хэрхэн ойртох аргууд янз янз. Жишээлбэл асуултын зөв хариултыг олж чадахгүй гэхэд зарим хариултуудыг буруу гэж чадах ба буруугийн магадыг тодорхойлно. Үүнээс бас ондоогоор ч хариултыг хайдаг. Радикалаар философичид юу гэж хэлдэг вэ 

гэхээр асуулт буруу тавигдсан гэнэ.

Жишэээлбэл “Яагаад юу бий, харин юу ч биш үгүй вэ?” гэсэн асуултанд дараахи байдлаар хариулна.  Хэдийгээр энэ асуултыг шууд хариулах гэж оролдох боломжтой ч, асуулт цаанаа ямар нэг учиргүй. Хэрвээ хүн “юу ч биш” гэвэл тэнд юу ч байхгүй. Нэг өрөөнд юу ч байхгүй гэвэл тэнд үнэхээр юу ч байхгүй. Гэтэл юу ч биш эсвэл, юу ч байхгүй цаашилбал “хоосон” гэсэн хэллэг цаанаа радикал. Яагаад гэвэл бид юу ч биш, эсвэл хоосны тухай ярина гэвэл тэнд хугацаа ч үгүй, бас орон ч үгүй. Гэтэл юу ч үгүй хоосны тухай асуух ямар учир бий вэ? Үүнийг төсөөлөх ч ямар нэг учиргүй тул түүнийг асуух ч учиргүй.

 

Бодох чадвар

Философиор бодох хэрхэн ашигтай тухай олон жишээний нэг бол практикаар философидох нь хүнийг бодох чадвартай бас бэлтгэлтэй болгоно. Үнэний тухай бодоход тусална. Философийн бодлыг бусад салбаруудад ашиглах боломжтой ба хэзээ ч хуучирдаггүй, өөрөөр хэлбэл хоцрогдохгүй. Логикийн алдаануудыг олоход эсвэл аргументуудаа тод илтгэхэд философи хэрэгтэй.

Өнөөдөр хөгжилтэй орнуудын олон компаниуд философийн мэргэжилтэй залуусыг хөдөлмөрт дуудаж хамтран ажилладаг.  Философийн бэлтгэл, логиктой болон критиктэй бодлууд практикт үргэлж хэрэглэгдэнэ. Жишээлбэл хүмүүсийг улс төрийнхний залинд бас сэргэлэнд автагдуулахгүй, эмнэлгийг оролсон сүм хийдийн худлаа эмчлэгч нараас хамгаална, худалдаа наймаачдаас болгоомжлуулна, бөө нараас, бас зурхайч нараас, цаашилбал толгой эргүүлж тархи угаах гэсэн хүмүүсээс хол байхад тустай.

Хүмүүс хувийн дүгнэлт гаргахад, мөн магадгүйд үнэмшихэд философийн болон критиктэй бодол автагдуулахгүй. Сургуулийн насныханд, мөн залуучуудад философийн бодол интелгенцтэй болгохоос гадна бас эмоционалын болон социалийн интелгенцтэй болгоно. Хэн багаасаа философитой уулзана вэ, тэр хүн амьдралын турш түүгээр тэжээгдэнэ.  Зүгээ олох Философийг мэдэж бас хэрэглэж чадсанаар хүмүүс цааш философийн салбаруудтай танилцаж тэдгээрийг ойлгоно.

Сонгодог философичдын бүтээлүүдийг уншиж эхэлнэ гэдэг уншиж сурахын нэг баталгаа. Яагаад гэвэл философийн хэл бодлын хэл учраас сонингийн дассан хэлнээс эрс ялгаатай. Эцсийн эцэст философи хүмүүсийг “өөрөө бодож” сурахад туслана. Философчид юу хэлснийг уншиж, түүнийг давтахдаа биш харин яг тэдний бодлоор бодож сурах хэрэгтэй.  Сократас хор ууж үхэх ял авсны дараа “Шалгаагүй амьдралаар амьдрах хэрэггүй” гэж хэлсний цаад учир юу вэ гэхээр философидохгүйгээр амьдрах амьдрал биш гэжээ.

Аливаа нийгэмд философи үгүй гэвэл тэр нийгмийг эрүүл гэж хэлэх бэрхтэй. Хэрвээ нийгмийн чухал сэдвүүдийн тухай критиктэйгээр бодох боломжгүй гэвэл тийм нийгэм зогсонги, баригдсан хэлбэртэй байна.  

"Хэрвээ хүн философиор бодож эхэлбэл нийтийн урсгалын эсрэг алхахтай адил. Ингэснээр хүмүүсийн мэдээжийн эсвэл баттай гэсэн ойлголтуудыг асууж шалгах ба заримыг магадтайгаар цуцална"

 

С.МОЛОР-ЭРДЭНЭ 


Tengisu Jargalsaikhan
2021-12-25 07:31
Uneheer oilgomjtoigoor bidend heregtei zuilsiig niiteljee
Mongol
2021-03-26 08:52
Tseejleh amargui oilgoh chuhal bagtslaj neg tuvshind avaachih chadvar heregtei bolomjtoi huvilbaruudiig tuulsan amidralaaraa denchin barij nemerleh gedeg tuimrees humuusiig avarch bui galiin dohio