Хобби философичид ба мэргэжлийн номууд




Хобби философичид ба мэргэжлийн номууд

Суут 60 сэтгэгч , Их гурвалжин, Хуулийн амин сүнс гэх мэт мэдлэгтэй биш зөвхөн хоббитой хүмүүсийн хэвлүүлсэн номууд Монголын номын зах зээлийг эзэлсээр. Зүгээр л тэр хүн тэдэнд онд төрсөн, хувийн амидралын тухай таамаглалуудыг бичсэн, мөн тэр хүн ямар гарчигтай номууд бичсэн тухай он дараалалын болон намтарын цуглуулгуудыг бичиж, бодоогүй бас эрэгцүүлээгүй номуудыг залуус уншиж бас л боддоггүй, эрэгцүүлдэггүй хүмүүс болцгоосоор. 

Их сургуулид ч гэсэн филсофичидийн төрсөн он сар, бичсэн номуудын гарчиг бас хувийн амидралын онигоотой хэсгүүдийг яриж түүнийгээ оюутнуудад цээжлүүлэн шалгалт авдаг дэндүү ядуу боловсролтой филсофич гэж өөрийгөө нэрлэцгээдэг хобби хүмүүс лэкц уншсаар л. Тэдгээр хүмүүсийн номууд дэлгүүрүүдээр зарагдсаар л бас худлаа лекцүүд Их сургуулийн танхимуудад уншигдсаар.  

Психологийн эсвэл философийн гэсэн гарчигтай номууд ямар ч мэргэжлийн түвшинд биш бичигдэж тэдгээр номуудыг ямар ч хяналтгүйгээр тараасаар. Боловсролтой хүний төрхгүй бас моралгүй Батотгон гэх эмэгтэйн хувийн төсөөлөлүүд зөв мэт ойлгогдсоор. Баабар ч гэсэн дутахгүй өөрөө уншаагүй номуудаа дүү Доридоо уншаарай гэж захисан хэвээр. Энэ мэт хувийн зүүдүүдээ мөн захиасуудаа Монголын нийгмийн дунд цацаж бас сурталчилуулсаар. Тэдний номууд уншигдсаар бараг л үнэмшигдсээр. Энэ үнэмшилүүд нийгмийн боловсролын түвшинг тодорхойлсоор. 

Философи нэрийн дор Нагаржунайгийн онол, Араг барилын онол гэх мэт мухар сүсэгийн ном бичиж олон нийтэд өөрсдийгөө гайхуулах гэсэн хоббитой философичид бас олон өвөө нар. Өвөө нар мэдлэгийн ямар ч баталгаагүй, хувийн үлэрүүдээ ярисаар л бас титэм үгнүүдээ хэлсээр л. Далан настад даруулга хэрэгтэй гэж Монголчууд хэт хөөрсөн өвгөдөд анхааруулдаг байсан санагдана.  

Хүний хөл гарыг гэмтээвэл шүүхдэж хохиролоо нөхүүлнэ эмчилгээ хийсний дараа эдгэрнэ. Тэгвэл нийхэмийн ухааныг бас залуучуудын тархийг худлаа мэдээлэл хувийн сонирхолдоо автагдан гэмтээж буй хүмүүсийг хэн шүүж хохиролыг төлүүлэх вэ. Психологийн мэргэжлийн номуудад хүний тархины нэгэнт үүссэн мөрүүдийг арилгах олон жилийн асуудал гэж бичжээ. 

Дээрх ном бичих хоббитой хүмүүс юуг ойлгоогүй вэ гэхээр философийн мэргэжлийг бас оюуны салбарын мэргэжлүүдийг олон жил суралцдаг гэснийг ойлгосонгүй. Суралцах гэдэг тийм ч хөнгөн асуудал биш. Тэдгээр хүмүүсийн боловсролын түвшин юу бичиж буйгаараа амархан танигддаг. Юу ч бичээгүй гэвэл 

магадгүй хүндлэгдэх байсан ч юм уу. Тэдэнд боловсролын талаар өчүүхэн мэдлэг байтугай төсөөлөл даан ч алга.  

Дэлхийн унивэрситэтүүдийн оюуны салбарууд гэхэд л соѐл култур, заншил этнолог, сэтгэл психолог, хүний гарал антрополог, хүмүүсийн хамтрал социолог мөн хамтралын түүх хистор гэх мэт хүний хөгжилийн талаар бүрэн судалдаг. Монголын Их сургуули харин хүн судлахгүй нийгэм судална. Тэгээд л гүйцээ. Гэтэл дээрхи судалгааны салбарууд яг л натурын сайэнс шиг фактуудаар ажилладаг. 

Тэр бүгдийн эх үүсвэр мөн цаад учруудыг философи асуудаг. Философи асуухдаа гүн асууна ба өргөн асууна. Философи эргэцүүлэлийн мэтодуудаар ажиллана. Философичидийн бичсэн хэдэн мянган номууд бий. Ядаж ганц ч удаа гэсэн мэргэжлийн философичидийн жишээлбэл Аристотэл, Кант, Дэкарт, Хэгэл, Хюмэ нарын номыг дээрхи нөхөд уншиж толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Орос хэлээр дамжин зарим хүмүүс ном уншдаг явдал бий. Гэхдээ дэлхийд алдартай орос философич ганц ч үгүй шүү. Филсофичгүй хүмүүсийн хэлээр тэгээд философийн ном уншсан гэх дэндүү гэнэн бас дэндүү хариуцлаггүй хэрэг биш үү. 

Оюуны салбар Европын унивэрситэтүүдэд эрчимтэй хөгжиж Америкт ч гэсэн цааш улам боловсронгуйжсан. Монголд оюуны салбарын зарим эхлэл социализмын үед Оросуудаар дамжин ирсэн. Нэгэнт мэргэжлийн хүмүүс дөнгөж Оросод бэлтгэгдсэн тул тэдний яаруу эхэлсэн түүх, улс төр гэх мэт салбар ерөнхийдөө хэт номлож заасан бас цээжлүүлсэн маягаар явагдсан явдал нийтлэг. Монголчууд хэдийгээр Оросод сурсан ч гэсэн феодализмын үеийн багш шавийн харицаа оюуны салбарт үргэлжилж асуудаг бас шүүмжилдэг оюуны чухал аргууд Монголд огт ирсэнгүй. 

Ардчилалын 20 жилд уншсан орос бас орчуулсан монгол ном заах биш харин зөвхөн хувийн төсөөлөлүүдээ заадаг хүмүүс Их сургуулидад олширч нийтлэгжисэн. Орос хэлтэй хөгшин багш нар давамгайлсан хэвээр. Тэдний шавиуд үргэлжлүүлэн худлааг ярисан хэвээр. Модноос унасан алим нэг их хол өнхөрдөггүй гэдэг. Тэд сэтгэлийн хөдөлгөөнүүдээ лэкц болгон ярицгаана. Их сургуулид сэтгэлдээ сэтгэснээ яриж, чөлөөт ярилцлага мөн оюуны хөдөлмөр хийгдэх боломж хэзээ ч үүсэж чадсангүй. 

Их сургуулид философи заадаг хүмүүс яагаад философийн номуудыг зайлшгүй унших хэрэгтэй гэвэл философи маш тунгалаг илэрхийлдэг, формулууд яг бас тэдгээрийг дахин бодоход боломжтой. Философи маш дэгтэй бодол бас баттай аргумэнтүүдийг нийлүүлдэг. Монголын Улсын Их Сургуулид амидралдаа философийн номнуудыг уншиж үзээгүй хүмүүс хэзээ ч оюуны боловсрол эзэмшээгүй хүмүүс. Тэд ямар философич хэдэн онд төрсөн бас ямар сэдвийн тухай 

бичсэн гэдгийг л цээжилсэн яриа хураагч багажнууд. Багажнууд хэр хураасан түүнийгээ л цацна. Цацсаныгаа буцааж яриулан шалгалт нэрээр асууна. Энэ хүмүүс хэзээ ч бодож чадахгүй яагаад гэвэл тэд логикт суралцаагүй. Тэд хэзээ ч ярилцаж чадахгүй яагаад гэвэл цээжилсэнээс биш мэтгэлзэж сураагүй. 

Философийн номуудыг Монголд мэргэжлийн түвшинд оруулж ирэх цаг нэгэнт иржээ. Монголын нийгмийг хобби философичдийн номнуудаас аврах цаг болсон. Философи нэгэнт мэргэжил тул суури мэдлэг, боловсронгуй мэдлэг бас хаана ч хүчинтэй. Философи дэлхийн али ч унивэрситэтэд хүчинтэй мэдлэгийг сургадаг. Философи зөвхөн өнгөрсөнийг дүгнээд зогсохгүй бас ирээдүйд чиглэсэн. Гэхдээ ирээдүйг таамаглахгүй. Түүний талаар нухацтай бодно. Яагаад өнөөдөр ийм ―болсон‖ бэ бас ирээдүйд хэрхэн ―байх‖ вэ гэдгийг асууж ойролцоогоор хариулах биш харин логиктой хариулна. 

Натурын сайнс матэриаллаг биетийг судалдаг, социалын сайэнс хүн ба нийгэм хоѐрыг харицуулан судалдаг тул харицангуйг нэг үгээр хэлэхэд хамаатайг тодорхойлдог. Харин философи бодох гэж юу вэ гэдгийг бас сайн гэж юу вэ гэдгийг асуудаг. Философи этикийн асуултуудыг тодорхойлж үнэтүүдийг судалдаг тул ―хуманити‖-ийн тэориг гаргадаг. Тиймээс философи сайн ба мууг нэг үгээр хэлэхэд сайн ба муугийн шалтгаануудыг ялгадаг. Эпистэмолог буюу танихуйн тэорид тэорэтик шалтгааныг судалдаг ба харин Этикийн салбарт практик шалтгааныг судалдаг. 

Философи хүмүүс үнэтүүдийг хэрхэн үнэлж буйг асуухын тулд хүний ―үйлдэл‖-ийг ойлгохыг зоридог. Үүний тулд тухайн хүний мотивийг мөрдөх ба түүний мэнталын төлөвийг илчилдэг. Үүнийг ажигласнаар хүн өөрийнхөө үйлдлийн мотивац ба шийдэлийнхээ ситуацуудыг хурцаар ажиглах боломж гарна. Тиймээс философийн хараа хурц. Тэгэхээр мэдрэмж сайтай. Нөгөөтэйгүүр философи зөв ба буруу үйлдэлүүдийн критэрүүдийг гаргадаг тул аливаа зөрчилүүдийг этикийн тусламжтайгаар дүгнэх ба хүмүүсийн бодолын, үйлдэлийн мөн мэдрэхүйн ялгаануудыг судална. 

Философи хүний эксистэнцийг өөрийн эмоцтой, рационалтай, културтай бас социалтай хамтруулан судлаж гэгээрүүлдэг. Ингэснээр сууритай бас баттайгаар тухайн хүний ертөнцийг харах харц мөн ертөнцийг зураглаж буй зургыг гаргадаг. 

Философийн номуудыг мэргэжлийн төвшинд орчуулж чадвал тэдгээрийг анх удаагаа оюутнууд мөн ялангуяа Их сургуулийн лэкц уншигчид бие даан уншиж сурна. Ингэж уншиж сурсанаар бусадтай ярилцаж сурна, бусадтай уулзах зоригтой болно, бусдад бодолоо яриж чаддаг болно, яриж буй сэдэв хоорондоо авцалдах боломж гарна. Тиймээс философичидийн түүх бас он саруудыг цээжлэх зогсоно. 

Филосoфийн номуудыг мэргэжлийн төвшинд уншиж сурсанаар хүн зөвхөн хэлээр дамжуулан бодолоо илэрхийлж сурах биш бас юу хийх гэж буй зорисон үйлдэлээ илэрхийлж сурна. Тиймээс Их сургуулийн лэкц уншигчид оюутнууддаа юуны тухай ярих гээд буйгаа бас ном унших яагаад хэрэгтэй вэ гэдгийг сурна.  

Философийн номуудыг Их сургуулийн лэкц уншигчид мэргэжлийн номуудыг уншсанаар өөрсдийн бодолтой болно, тэд зөвхөн Оросод сурч Ленинизмээр тархиа угаалгасан хүмүүсээр заалгаж бас цээжилсэнээ оюутнуудад ярих зогсоно. Хэрвээ Их Сургуулийн лэкц уншигчид философийн мэргэжлийн номнуудыг уншвал мэргэжлийн түвшинд ном бичиж сурна. Номыг ойлгомжтой бичиж сурна гэдэг тийм ч амархан биш. Ойлгомжгүй ном бичнэ гэдэг тэдгээр хүмүүс ном бичих дуртай гэхдээ мэдлэггүй шүү гэсэн ойлголт. 

 

С. Молор-Эрдэнэ.


Мөнхбат
2021-03-28 02:23
Энэ чиглэлээр одоо ямар ажил дээр төвлөрч байгаа вэ