Философи руу ойртох хамгийн сайн зам бол философийн асуулт асуух




Философи руу ойртох хамгийн сайн зам бол философийн асуулт асуух

Хорвоо ертөнц хэрхэн үүссэн бэ ? Энэ бүх үйл явдлын цаана ямар нэг зорилго, учир бий юу ? Үхсэний дараа ахиад амидрал бий юу ? Иймэрхүү асуутуудад бид хэрхэн хариулах вэ ? Түүнээс гадна: Бид хэрхэн амидрах ёстой вэ ?

Ийм асуултуудыг хүн төрлөхтөн үеийн үед л тавиж иржээ. Хүн гэх хэн бэ ? Хорвоо ертөнц хаанаас үүссэн бэ ? гэсэн асуултыг сонирхоогүй ард түмэн гэж байхгүй.

Хэрэг дээрээ бид философийн тийм ч олон асуулт асуух шаардлаггүй. Бид ердөө л хэдэн чухал асуултыг тавилаа шүү дээ. Түүхээс харахад бидний асуултуудад янз бүрээр хариулж ирсэн.

Гэхдээ философийн асуултад хариулахаас асуух нь илүү хөнгөхөн.

Өнөөдөр ч гэсэн өөрийн гэсэн хариултыг хайж олох хэрэгтэй. Бурхан байдаг болов уу эсвэл үхсэний дараа амидрал байдаг болов уу гэсэн асуултуудад нэвтэрхий толь бичгүүдээс хариулт хайх боломжгүй. Хэвтэрхий толь бичгүүд дотор бид хэрхэн амидрах ёстой вэ гэсэн юу ч хэлээгүй.

Харин энэ тухай бусад хүмүүс юу гэж бодсоноо бичсэнийг уншвал илүү тус болно. Ингэж бид амидралын болон ертөнцийн тухай тодорхой нэг зурагтай болцгооно шүү дээ.

Үнэнийг хайсан философичдын хайлт яг л гэмт хэргийн номтой адилхан. Гэмт хэрэгт янз бүрийн хүмүүсийг сэжиглэн, шалгаан байцаадаг. Хэзээ нэгэн цагт гэмт хэрэгтэн хэн болох нь тодорхой болдог. Нөгөөтэйгүүр, гэмт хэрэгтэнийг хэзээ ч олж тогтоохгүй байх боломжтой. Тэгсэн хэдий ч заавал хэн нэг нь хэргийн эзэн гэдэг нь тодорхой шүү дээ.

Хэдийгээр хариулт хүндрэлтэй ч асуулт ганцхан зөв хариулттай гэдгийг төсөөлөх боломжтой. Тиймээс үхсэний дараа амидрал нэг бол бий, үгүй бол байхгүй.

Эртнээс хариулж чадаагүй олон асуултуудыг өнөөдөр шинжлэх ухааны салбарт хариулж чаджээ. Саяхан хүртэл сарны нөгөө талд ямар харагддаг бол гэсэн асуултыг тавьж л байсан. Мэдээж үүний хариулыг ярилцаад мэтгэлцээд хариулахгүй шүү дээ. Харин хүний төсөөлөн бодох чадвар чухал үүрэгтэй. Өнөөдөр сарны нөгөө талыг сайн мэддэг болсон. Тиймээс саран дээр хүн амидардаг гэсэн ойлголт хэдийнээ хүчингүй болжээ.

2000 гаруй жилийн өмнө амидарч байсан эртний Грекийн философич хэлэхдээ философи гэдэг хүмүүсийн гайхаж сонирхсоны үндсэн дээр үүссэн гэжээ. Тиймээс хүмүүс философийн асуултууд өөрөө үүсдэг гэдгийг хачирхалтай гэдэг байжээ. Энэ бүгд яг л илбэчний хийж буй үйлдэлтэй адил мэт. Тиймээс бид харж байгаа зүйлээ яагаад ийм боломжгтой вэ гэдгийг ойлгодоггүй. Илбэчин цагаан алчуурыг хэрхэн туулай болгож хувиргаж байгааг гайхан хардаг. Тиймээс олон хүн хорвоо ертөнцийг яг л илбэчин хоосон малгай дотроос амид туулай гаргаад ирсэнтэй адилхан илбийн мэт ойлгодог. Мэдээж туулай гэдгээр илбэчин биднийг мэхэлсэн шүү дээ. Харин хорвоо ертөнц гэдэг түүнээс шал өөр зүйл. Хорвоо ертөнц гэдэг ид шид эсвэл мэхэлсэний үр дүн биш. Яагаад гэвэл  бид газар дээр алхаж яваа, хорвоо ертөнцийн бас нэг хэсэг. Эцсийн эцэст бид өөрсдөө хоосон малгайнаас гэнэт гараад ирсэн цагаан туулайтай адил биш шүү. Бид болон туулай хоёрын ялгаа бол илбийн үйлдэлд оролцож буй гэдгээ туулай өөрөө мэдэхгүй. Харин бид бол өөр. Бид ид шидийн зүйлд оролцсон гэдгээ мэдэх бөгөөд тиймээс яаж ингэв гэдгийг тодорхойлохыг хүсдэг.