Философийн аргуудыг Эйнштэйн физикт хэрэглэжээ




Философийн аргуудыг Эйнштэйн физикт хэрэглэжээ

 Анх философич Плато мэдлэг гэж юу вэ?  бас үнэн гэж юу вэ ?  гэсэн асуултуудыг хариулах гэж ажилласаар философийн эпистэми буюу мэдлэгийн тухай салбарын суурийг тависан. Мэдлэг нэгд шинэ хоѐрт үнэн бас гуравт тухайн хүн түүндээ бат үнэмших тухай эпистэмологийн салбарт судалдаг. 

Эпистэмийг монгол хэлэнд мэдлэг бүр мэргэжилийн утга өгч танихуй гэж буулган философийн салбарын нэрийг орлууллаа. Философийн асуултуудыг хариулахад хэрэглэгдэх философийн аргуудыг Плато зохиож тэр цааш бүтээл болж чадсан. Түүний Таэтэтус номонд мэдлэгийг жишээлбэл үнэн ба баталгаатай үнэмшил гэж томѐолдог.

 Философийн гаргалгаа буюу логик нэртэй арга дотороо сонгодог хоѐр төрөлтэй. 

Тэдгээр аргуудыг хэрэглэн физикт нээлт хийж хүн төрөлхтөний мэдлэгийн санд ихээхэн баялаг авчирсан хүн бол яах аргагүй Нобэлийн шагналт физикч бас сүүлд философич болсон Албэрт Эйнштэйн.  Эйнштэйн хэдийгээр философийн сургаалууд болох скэптик эмпиризм, сэнсуал монизм ба нэо позитивизм зэрэгээр бодсон ч өөрийгөө рационалист гэж нэрлэсэн. Тиймээс рационалистынхаа хувид нэрт философич Карл Поппэртой ами нэг. Эйнштэйний хувид рэал ертөнц зөрчил үгүй болон нэн каузал натурын хуулийн дэстэй принципд захирагддаг. 

Эйнштэйн физикийн тэоринууддаа хүрэхдээ зөвхөн логикийн замаар биш бас үзсэн зүйлстээ тулгуурлан интуицээр хүрчээ. Үзсэн бүхий л зүйл хүний үзэл болдог тиймээс ододыг хүн очиж үзээгүй тул хүмүүст ертөнцийн тухай үзэл гэж үгүй. Харин ододыг харж буй хүн харцаараа л тайлбарладаг. Тиймээс хүмүүст ертөнцийн тухай харц-ын тухай ярих боломжтой гэсэн философийн ойлголт сүүлдээ физикт өргөн хэрэглэгдэсэн. Үүний нэг жишээ философийн хипотэз гэсэн ухагдахуун. Хэрэв  а үнэн бол б үнэн гэсэн логик. 

Эйнштэйний хэрэглэсэн физикийн мэргэжилийн ухагдахуунуудыг энд зориуд орчуулалгүй бичлээ. Энэ өгүүлэл нэгэнт философийн өгүүлэл тул ухагдахууныг али болох орчуулахгүй ондоогоор хэлбэл түүний амин сүнсийг орхидуулахгүйг хичээсэн. 

“Спэциэл рэлатив тэори”-ийн тухай Эйнштэйний бодолын модэл Абсолут орон ба абсолут хугацааг хүн үзэх боломж үгүй. Хөдөлгөөн бол абсолут биш рэлатив ондоогоор хэлбэл бусад хамааралын систэмтэй. Жишээлбэл инэрциал систэм бол нэг л хамааралын систэм. Гэрэлийн хурд л гэхэд ажиглагчийн хөдөлгөөний чиглэлээс хамааран ондоо гэдэгтэй Эйнштэйний физик инстинкт зөрчилдсөн. Эйнштэйний бодолд гарсан нэг хүндрэл бол нэгэн хугацаанд гэсэн хоѐр биеийн ондоо газаруудад учирч буй учралуудыг хэмжих физикийн проблэм гарч ирсэн. Хоѐр биет нэгэн газар нэгэн хөдөлгөөн хийх бол Эйнштэйний хувид бодоход хялбар ба жишээлбэл хоѐр бөмбөг нэг хавтан дээр зэрэг буух хамагийн энгийн жишээ. Гэтэл хоѐр биет ондоо газар мөртлөө нэгэн зэрэг хөдлөхийг хэрхэн хэмжих вэ гэсэн бодол Эйнштэйнийг эргэлзээнд оруулж үүнийгээ Эйнштэйн боломж үгүй гэж үгүйсгэсэн. Эйнштэйн хэлэхдээ: И гэсэн инэрциал систэм дотор тогтмол хурдтай бас шулуун чиглэлээр галт тэрэг явна гэж төсөөлцгөөе. Галт тэрэгний цувааны дунд тэрэгэнд ажиглагч зогсоод эхний галт тэрэг ба эцэсийн галт тэрэг рүү нэгэн зэрэг гэрэл цацаруулна. Гэрэл хоѐр цэгт буюу хоѐр газар зэрэг очсоноор ажиглагч гэрэлийн хурд тогтмол болохыг хялбархан хэмжих боломжтой. Тэгвэл галт тэрэгний буудал буюу И2 гэсэн ондоо нэг инэрциал систэмд ондоо нэг ажиглагч зогсоно гэе. Галт тэрэгний буудал дээр зогсож буй ажиглагч яг адилхан хэмжилт явуулсанаар гэрэл галт тэрэгний эцэсийн тэргэнд очихдоо өмнөх тэрэгнийхээс ялимгүй хурдан очихыг тогтооно. Яагаад гэвэл галт тэрэгний эцэс рүү гэрэл угтан өөдөөс явж буй тул. Харин эхний тэрэг рүү гэрэл ялимгүй хоцорч очно яагаад гэвэл эхний тэрэг гэрэлээс зугатаан явж буй тул. Эндээс харахад галт тэрэг дотор ба галт тэрэгний буудал гэсэн хоѐр ондоо инэрциал систэмийн хоѐр ондоо ажиглагч хоѐр ондоо хариунуудыг хэмжих ажээ. 

Ингэж Эйнштэйн ургуулан бодсоноор хоѐр ондоо газар нэгэн хугацаанд гэсэн ойлголт рэлатив гэсэн анхны гаргалгааг гаргасан. Тиймээс ямар биетийн тухай ямар систэмд ярисан тэр бүр өөр өөрийн онцлог хугацаатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Эндээс хүрэх дараагийн дүгнэлт али биетийг хамааруулсан түүнийг заагаагүй хугацаанд хугацаа-ны тухай ярихгүй. Тиймээс хугацаа, орон ба хөдөлгөөн гэсэн абсолутын тухай ойлголтуудыг зөвхөн систэм дотор ондоогоор хэлбэл систэм тодорхой үед л ярихаас биш ямар систэмд вэ гэдэгийг мэдээгүй үед ямар ч утга үгүй гэжээ. Эйнштэйний “спэциал рэлатив тэори” Ниутоны сонгодог физикийн хувид абсолут хугацаа, абсолут орон болон абсолут хөдөлгөөн натурын сайэнсын фундамэнтал зарчимууд. 

Ниутон ингэж натур дэх явдалуудыг мэханикчилсанаар Максвэлийн элэктродинамик хязгаартаа тулсан. Яагаад гэвэл цахилгаан соронзон талбай Ниутоны мэханикаар хангалттай тайлбарлагдах боломж үгүй. Цахилгаан соронзон орон гэж үгүй ба зөвхөн талбай ондоогоор хэлбэл талбар л гэж бий. Дээрхийг анхааралтай ажигласан Эйнштэйн абсолут гэсэн ойлголтоос салахыг зорисон ба очих ганцхан зам бол логикийн хувид рэлатив гэсэн ухагдахуун. Эйнштэйн гэрэлийн хурдыг л зөвхөн унивэрсал бас абсолут натурын констант гэсэн гаргалгаа хийсэнээр заавал абсолут хугацаа болон абсолут оронтой зөрчилдөх шаардлага үгүйдэж аятай нөхцөлийг бүрдүүлжээ. Учир гэвэл ямар ч инэрциал систэмд гэрэлийн хурд л тогтмол.  

Эйнштэйн иймэрхүү логик буюу гаргалгаанд хүрсэнээр хугацаа гэдэг дэлхийг тойрох тойрогоос бодогдох шаардлага үгүйгээр харин гэрэлийн хурдаар бодогдох боломжтой гарсан. Цааш тэр орон-хугацаа гэсэн шинээр дөрөв дэх димэнсион зохион түүнийгээ цаасан дээр буулгасан. Ингэж хүн төрөлхтөний ертөнцийг зурагласан зурагт үндсэн өөрчилөлт гарсан. “Гэнэрал рэлатив тэори”-ийн тухай Эйнштэйний модэл Тухайн инэрциал систэмээс хамаарах хөдөлгөөний тухай натурын хуули болон хүндийн масс ба жингийн масс хоѐрын мөн чанар адилхан гэсэн тэоринуудын тухай бодолын экспэримэнтүүд-ийн хажуугаар Эйнштэйний гэомэтрт тулгуурласан гэнэрал рэлатив тэоригийн тухай бодолын экспэримэнт онцгой үүрэг гүйцэтгэдэг. Эйнштэйний нэг чухал асуулт бол яагаад матэматик зөвхөн хүний оюуны зохиомж мөртлөө натурын явдалуудад яг таг таарсанд гайхширсан гайхширал. 

Тэгэхээр хүн цэвэр ухамсараараа мэдлэгт хүрэх ондоогоор хэлбэл хэзээ ч үзээгүй мөртлөө түүний тухай уридчилан мэдлэгт хүрэх тэр боломжийн тухай‖ Эйнштэйн бодсон. Эйнштэйн эцэстээ хариулахдаа юмсын үнэхээрийн зарчимыг мэдэхэд физик судалгаа хийдэг харин матэматик бол зөвхөн аргачилал буюу мэтод л гэжээ. Эйнштэйн лифтэнд яваа хүн хэрэв лифттэйгээ чөлөөтэй унавал ямар процэс явагдах вэ гэсэн асуултыг бүр хүүхэд насандаа буюу сургуулийн сурагч үедээ тавижээ. Түүний хэлсэнээр хүндийн болон жингийн массууд унах үедээ гравитацын талбайд констант хурдсаж эхэлнэ. Жишээлбэл дэлхийн гравитацын талбайд унаж буй биетүүдийн хувид жингийн болон хүндийн массууд эквивалэнт. Энэ гравитацын талаарх бодолын экспэримэнт Эйнштэйнийг спэциал рэлатив тэоригоо цааш үргэлжилүүлэн өргөжүүлэх шалтгаан болсон. Эйнштэйний “гэнэрал рэлатив тэори” Эйнштэйний хувид түүний спэциал рэлатив тэорид хурд рэлатив харин хурдатгал абсолут гэдэг таалагдаагүй. Гэнэрал рэлатив тэори хугацаа ба орон хоѐрыг чухалчилсан тул түүнийхээр гравитацын талбай орон-той уялдах шаардлага. Үүний тулд тэр Эуклидийн гэомэтрээс татгалзсан. Эуклидийн гэомэтрийн шулуун, хавтгай ба орон-ы тухай аксиомууд рэлатив систэм дотор хүчингүйдэж эхэлжээ. Яагаад гэвэл гравитацыг хүч биш гэсэн учираас. Яагаад гэвэл гравитацын талбай нэг байрлалаас нөгөө байрлал руу хэрхэн орон тахийж буй интэнситэтээс хамаарна. Энгийн тайлбарлахад аливаа орон матэрт үйлчилдэг тул матэрийг хэрхэн хөдлөхийг заана. Үүний эсрэгээр аливаа матэри орон-д үйлчилэх тул матэри хөдлөхдөө орон-ыг хэрхэн тахийх болон муруйхыг заана.

 Гравитацын талбай ба орон-гийн тахийлт тэнд буй матэрийн функцээс хамаарна. Үүнтэй ижил соронзон талбай, цахилгаан талбай тэнд буй цэнэг ба туйлуудын функцээс хамааралтайг бид мэднэ. Энд соронзон орон гэхгүй зориуд талбай гэж буй цаанаа учиртай яагаад гэвэл физикчид соронзон орон эсвэл соронзон зайн тухай хэзээ ч яриагүй харин соронзон талбай яг утгачилж хэлэхэд соронзон талбар-ын тухай л ярисаныг анхнаасаа монголоор ташаа орчуулсан. Эйнштэйн өөрийнхөө физикийн тэорийг тайлбарлахдаа: Ниутоны физикээр гаригууд нарыг тойрохдоо нарны гравитацын хүчнээс хамааралтайгаар эллипсэн замаар тойрдог. 

Гэнэрал рэлатив тэоригоор гаригууд өөрсдийн хүндээс шалтгаалан хамагийн богино замаар нарны массаас хамааран тахийсан орон-д буюу орон-ы тахийлтийн ховилд хөдлөнө. Ниутоны хэлсэнчилэн унивэрсал жингийн хүч юунаас ч хамаарахгүй биш харин Эйнштэйнийхээр зөвхөн тэр тахир орон дотор л хүчинтэй. Ингэж абстракт болон абсолут бодсон орон физикийн рэалити болжээ. Эйнштэйн өөрийнхөө тэорийг мэргэжилийн биш хүмүүст тайлбарлах гэж Рэлатив тэори гэж юу вэ? гэсэн ном бичсэн ба түүндээ байшинг жишээлжээ. Хоѐр давхар байшингийн нэгдүгээр давхар спэциал тэори ба түүний дотор физикийн сургаалуудыг гравитацтай хамааруулсан. Спэциал тэори дээр хоѐрдугаар давхар буюу гэнэрал тэори тогтох ба энэ тэори гравитацын хуули ба бусад натурын хүчнүүдтэй рэлац гэжээ. Эйнштэйний спэциал тэори сүүлд ажиглалт болон хэмжилтээр батлагдсан. Ниутоны физик зөвхөн онцгой тохиолдолд л биелэгдэх ба нэг жишээ бол гэрэлийн хурднаас хэт удаан биетэд л биелэгдэх ажээ. Спэциал тэори орон ба хугацааг нэгтгэсэн. Гэнэрал тэоригоор матэриас л орон ба хугацаа хоѐрын структур хамаарна. 1919 онд болсон нар хиртэлтийн үеэр физикчид нарны орчимын орон-гийн нарны массаас хамааран тахийсаныг тогтоож чадсанаар гэнэрал рэлатив тэориг баталгаажуулжээ. Гэнэрал тэори цаашид хэрхэн боловсрогдохыг физикчид өнөөдөр ч судалсан хэвээр. Ингэж интуиц, имагинацийн хүч болон танихуй гэсэн философийн салбаруудын үргэлжийн асуултанд хэрэглэгдэх аргууд Эйнштэйнийг дээрх тэоринуудаа бүтээн босгоход тусалжээ. Юуг ч очиж үзээгүйгээр зөвхөн төсөөлдөг дараагаар боддог философийн аргуудаар ямар ч лабораторт турших эсвэл багажаар хэмжихгүйгээр мэдлэгт хүрэх боломжтойг харуулсан. Эйнштэйн анхнаасаа философич Спинозагийн философийн зарчимыг зөвшөөрч түүндээ амидралынхаа эцэсийн мөч хүртэл үнэнчээр ажилласан. Ертөнц бүхэлдээ өөрийн гэсэн шалтгаантай ба натурын хуулиудын дотоод хармони болон ―энгийн логикоос бүтнэ гэжээ. 

Түүний сайэнсад түшиглэсэн ертөнцийг харах харц онтологийн монизмтой таардаг. Үүний гол агуулга бүхий л байгаанууд гэдэг субэкт ба обэктын нэгдэл. Албэрт Эйнштэйн амидралынхаа эцэс хүртэл квант мэханикт эргэлзсэн ба тэр эргэлзээг няцаах баталгаатай тэори өнөөдөр болтол гараагүй. Супэр нэгдэлийн тэори ондоогоор хэлбэл физикчидийн гэнэрал тэориг квантын мэханиктай нэгтгэн нэгэн тэорид хүрэх гэсэн оролдлого өнөөдөр ч дуусаагүй. Нэгтгэх гэж хичээж буйгийн цаад шалтгаан гэнэрал тэори огторгуйн биетүүдэд биелдэг харин өчүүхэн квантуудыг тооцоолох гэхээр биелдэггүй. Харин квантын тэори асар том огторгуйн биетүүдийг тооцоолох гэхээр хүрэлцдэггүй зөвхөн өчүүхэн жижиг хэсэгүүдэд буюу партиклуудад л хүрэлцээтэй. 20-оод жилийн өмнөөс дэлхийн 1000 гаруй физикчид олон сая доллар зарцуулан хоѐр тэориг нэгтгэх гэсэн супэр нэгдэлийн тэори дээр ажилласаар л. Хэдийд эцэслэл болохыг хэн ч мэдэхгүй харин таамаглал магад-тай эсвэл магад-гүй.


Aaron
2021-04-28 05:22
Mash ih taalagdlaa