Маркс ба Монгол




Маркс ба Монгол

Sonin.mn agency

2013-04-05 08:30

“Ахуй анхдагч ухамсар хоёрдогч” гэсэн үгийг л марксизм-ленинизмийн онол гэж иржээ.МУИС-ыг төгссөн хүмүүс философи гэхээр гүн ухаан гэж алдаатай ярина.Зарим хүн философийг хийсвэр гэнэ.Зарим хүмүүс Дорнын гүн ухаан ярьж философиос зугтаана.

Гэтэл философи олон зуун жил дэлхийг өөрчилж ирсэн байна шүү дээ.Энд ярих гэж буй философч Карл Маркс дэлхийг өөрчлөх том том онол гаргаж “Капитал” нэртэй улстөржсөн эдийн засгийн тухай сонгодог ном бичсэн гэдгийг хэн бүхэн мэдэх л учиртай.Маркс өөрөө хэлэхдээ философи дэлхийг өөрчлөх үүрэг даалгавартай гэсэн.

Философи дэлхийг өөрчлөх жамтай тэр сургаалийг хамгийн сайн ойлгож эх орноо доройтлоос гаргаж ядуу ажилчин тариачны Орос орныг Америктай мөр зэрэгцсэн тийм орон болгож чадсан хүн бол Оросын цорын ганц дэлхийд нэртэй философич Ленин билээ.

Ленин улс орноо аврахад юу тусалсан бэ гэхээр философийн номууд л тусалсан шүү дээ.Ленин өөрөө философийн маш олон номууд бичсэн.Түүнээс биш Ленин хоосон ярьж, өөрийн санаагаа тулгаж, миний ойлгож байгаагаар гэж хоосон таамгаар улстөр хийгээгүй

Философи гэдэг чинь хэнд ч хэрэггүй, ойлгомжгүй, хийсвэр, сэтгэл зовоосон, дургүй хүргэсэн, номын цагаан солиотой гэж улс орондоо чухал хэрэгтэй номнуудаас олон хүмүүс хөндийрчээ.Сэхээтэн гэх хүнгүй болжээ Монгол орон. 100 эрхэм гэсэн хочтой  хүмүүсээр   хэнийг орлуулах гээд байна вэ.

Мухар сүсэгтэй, өөрийн санаанаас өөр зүйлгүй, ганц олигтой ном уншаагүй хүмүүсийг хэн эрхэм гэж эрхэмлэх гээд байна вэ.Яруу найрагч нэртэй бялдууч хүмүүсд л эрхэм юм байлгүй.

Социализмын Монгол ч гэх шиг, коммунист хүн бол өөрөө ч жаргахгүй бас бусдыг ч жаргуулдаггүй ч гэх шиг, Монгол орон ардчилсан орон ч гэх шиг.Иймэрхүү ном уншиж юмны цаад учрыг олж чаддаггүй хүмүүс өнгөрсөнд ч өнөөдөр ч саад болсоор.

Монгол хүн ерөөсөө тал нутгийн хүн болохоороо эрх чөлөөнд дуртай ч гэх шиг. Тал нутагт ямар ч эрх чөлөө байхгүй.Байлаа гэхэд мориор л жаахан давхина биз.Гэтэл философийн нэг чухал салбар болох улстөрийн философи гэсэн онолд хүчтэй төр бий болсон цагт л эрх чөлөөтэй гэдэг.

Яагаад гэвэл төр л эрх чөлөөг баталгаажуулж чадна.Тал хээр газар төргүй хойно хэний ч амь баталгаатай биш.Булчин шөрмөстэй нь эсвэл хурдан морьтой нь л амь гарч чадна шүү дээ.Юун эрх чөлөө.Энэ бол “Таны эрх чөлөө” гэж хүмүүс хэлэх дуртай болжээ.Ямар эрх чөлөө?

Нийгэм хөгжиж, төр бүрэлдэж, хүн бүрийг хамгаалах Үндсэн хуультай тийм л газар хурдан морьгүй ч бас булчин шөрмөсгүй ч эрх чөлөөтэй амьдрах боломжтой.Монгол оронд сүүлийн 20 жил ардчилал нэрийн дор төргүй болж ёстой л балар эртний үеийн байгалийн хууль үйлчилсэн

Өнөөдөр дэлхий дээр ардчилсан орон хаа ч үгүй.Харин төрийн бүтцээ ардчилж чадсан орнууд мэр сэр бий.Ардчилал бол философийн онолоос гаралтай.Түүнээс биш ардчилал бол ертөнцийг үзэх үзэл биш.Ерөөсөө хүний ертөнцийг үзэх үзэл ойролцоо байхаас биш ялгаатай байх боломжгүй.

Энэ бол яахав “Таны л ертөнцийг үзэх үзэл” гэж бас л буруу ярих болжээ.Ертөнцийг үзэх үзэл уншсан ном болон мэдсэн мэдлэг дээр тогтох болохоос биш хий хоосон өөрийн зөрүүд зан эсвэл буруу ойлгосон надад ингэж ойлгогдоод гэсэн хувь хүний асуудал биш.

Улс орон ардчилсан орон болох биш төрийн бүтэц болон улстөрийн системийг л ардчилах тухай ярьдаг шүү дээ.Үүнтэй ижил Монгол орон хэзээ ч социалист орон байгаагүй.Тэр үеийн төрийн бүтэц маань социалист зарчмыг баримталсан. Улстөрийн чиг хандлага социализмыг  чухалчилсан.

Түүнээс биш социалист гэхээр ямар ч өмчгүй гэж ойлгох ардчилал гэхээр ямар ч феодалууд байхгүй гэж өөгүй бүгд л зүй ёсоороо явж буй гэсэн нэг бол социализм үгүй бол феодализм эсвэл ардчилал гэсэн хил хязгаар тогтоох биш.

Ерөөсөө нэг бол тэр эсвэл үгүй гэсэн ойлголтууд Монгол хүний өөрийн л дотроо төсөөлж явдаг төсөөллүүд болохоос философийн болон улстөрийн онолуудтай ямар ч хамаагүй.

Феодализмаас капитализмыг алгасч социализм руу харайж буй морьтой Монгол хүний зураг харж түүнд үнэмших өнөөдөр 21-р зуунд тийм ч сайн хэрэг биш.Аль орон зөвхөн социалист эсвэл зөвхөн капиталист вэ?Хаа ч үгүй.

Ерөөсөө тийм л орон гэсэн ойлголт болон бодит жишээнүүдийг хайгаад ч олохгүй.Феодализмаас шууд капитализм руу орчихсон бол илүү байх байсан гэсэн хаалга онгойлгоод ороод л авсан бол одоо болоо гэсэн гэнэн томоогүй ямар ч боловсролгүй ярианууд толгой эргүүлэх болохоос биш ямар ч нэмэр үгүй.

Цаашдын ажилд тус болохгүй. Ерөөсөө философийн болон улстөрийн ойлголтуудыг буруу ойлгож буйн нэг жишээ бол улстөрийн намууд өөрийн гэсэн улстөрийн үзэл санаа, үзэл бодол, үзэл баримтлал гэсэн алдаатай орчуулгууд болон ухагдахуунуудтай шууд хамаатай.

Марксын номон дотор “Being determines consciousness” гэсэн үг бий. Үүнийг л “ахуй анхдагч ухамсар хоёрдогч” гэж орчуулсан бололтой. Being гэсэн үгийг “хүний өөрийн хэрхэн байгаа” гэж Маркс хүн хэрхэн байхын тухай  онол гаргасан.

Одоо тэр байж чадаж буй цааш consciousness буюу ухааныг тодорхойлох дараагийн чухал үйлдэл бий.Хүний ухааныг хэрхэн тодорхойлж өөрөөр хэлбэл түүгээрээ л нэг бол саруул ухаантай эсвэл бүрхэг ухаантай байх тухай бичжээ.Маркс хэлэхээсээ илүү ном бичсэн шүү.

 

 

Ер нь философчид болон оюуны томчууд хэзээ ч дөрвөн мөрт эсвэл эцсийн шийдийг хэлсэн цөөн ганц хоёр үгнүүд хэлж том том дуугардаггүй.Ер нь ном бичихгүйгээр хоосон үгнүүд хэлж ам гарах аюултай.

Монголын зарим эрхэмүүд л мундаг хүн болoх гэж одоо би бас нэг том үг хэлээд авъя гэж ямар ч утгагүй зүйлс хэлдэг.Гэтэл олон хуудас ном бол өөр хэрэг.

 

Марксын “хүний хэрхэн байж байгаа нь түүний ухааныг тодорхойлно” гэсэн ойлголтыг номноос олж уншихын тулд олон зуун хуудас ном унших шаардлагатай гэдгийг өнөөдрийг хүртэл нийгмийн гэж нэртэй салбарынхан хүлээн авч хэрэгжүүлж чадсангүй.

Хүний хэлсэн үгнүүд гэж цөөхөн мөртүүд уншиж цуглуулж эмхэтгэж бүгдийг товчлож хялбарчилах гэж оролдох л улс орноо балласан их дээд сургуулиудыг бүтээжээ.Эндээс л улстөрийн алдаатай бодлогууд хийгдэж улстөр бол ерөөсөө бохир худлаа байх ёстой гэсэн алтан дүрэм үйлчлэх болжээ

Ямар их төөрөгдөл вэ, Хүн хэрхэн байх тухай философч Хайдэггэрийн бичсэн “Байх ба хугацаа” номыг би 2010 онд орчуулсан.Өнөөдөрийг хүртэл хэн ч энэ номыг надтай ярилцсангүй.Өөрсдийгөө философич гэж нэрлүүлэх дуртай хүмүүс Хайдэггэрийн номыг уншдаггүй юмаа гэхэд Марксын номыг уншсан л байх болтугай.

Ардчилсан нам дотор ардчилагчид ч бий бас коммунистууд ч бий гэж хэн нэгэн намын дээгүүр албаны хүн хэлсэн гэсэн. Энэ жишээ бол  Монгол оронд улстөр хөгжиж, бойжиж насанд хүрэхэд саад болсон ойлголтуудын нэг баримт.

Ерөөсөө ийм л хүмүүс улстөр хөгжихөд саад болоод байна шүү дээ.Ардчилагчид нь ардчилсан намаа байгуулж коммунистууд нь коммунист намаа байгуулах хэрэгтэй шүү дээ.Үүнийг чинь харин ардчилал жинхэнэ онол дээрээ шаарддаг.

Түүнээс биш олон улстөрийн үзэлтэй хүмүүс нийлээд нам гэдэг гарчигтай байх шударга биш.Нэг хэсэг нь нөгөө хэсгийнхээ улстөрийн үзлийг дараад л нуугаад л байвал юун ардчилал ёстой дарангуйлал биз дээ.

Өнөөдөр Монгол хүн өөрийн гэсэн улстөрийн хүсэл эрмэлзэлээ биелүүлэх хэрэгтэй шүү дээ.Үүний тулд үзэлдээ нийцсэн нам руугаа явж чаддаг байх тийм эрх чөлөө чухал.Гэтэл энэ эрх чөлөө хаагдсан бололтой.Ардчилсан намтайгаа л дуусна гэсэн мухар сүсэг дэндүү ноёлжээ.

Хэн ч юу ч хамаагүй манай намаар дүүрэн шүү гэж хогийн сав мэт ярих ямар ч улстөрийн баримжаагүй хүний шинж.Марксыг уншиж “өөрийн хэрхэн байж байгаагаа” нэг тодорхойлж түүний дараа ухаанаа боловсруулж “хүн байх” тэр асуудал хариултаа хүлээсээр.

Монгол орон онолтой, улстөртэй, ном уншдаг төрийн түшээдүүдтэй тийм иж бүрэн орон болох цаг ирэх тэр хугацааг ойртуулахыг хүсэж эрмэлзэнэ.Марксыг социализмын үед заавал ойлгох шаардлага байгаагүй.Яагаад гэвэл улстөрийн хямрал тэр үед байхгүй байсан.

Яагаад гэвэл аж үйлдвэрийн хэрэгсэл нийтийн өмч байсан.Мэдээж тэр үед хувийн өмчтэй олон малтай хурдан морьдтой хүмүүс хэдэн мянгаараа байсан шүү дээ.Гэтэл өнөөдөр социализмын үед хувийн өмч байгаагүй гэж ам уралдан ярих инээдэмтэй харагддаг.

Яагаад өнөөдөр Маркс чухал вэ гэвэл нийтийн өмч байсан үйлдвэрийн хэрэгслүүд хувийн нэг ёсондоо амины өмч болчихсон.Марксын хэлсэнээр амины өмчтэй хүмүүс бусдыг боолчилдог шүү гэсэн анхааруулга байдаг.

Тиймээс бусдад боол болж илүү цагаар ажиллаж, мэргэжил дээшлүүлэх ямар ч боломжгүй, өсөж хөгжих зам нь хаагдаж, амралтын баталгаагүй, эрүүл мэндийн олигтойхон даатгалгүй явах хөрөнгөтнүүдийг төрүүлэхээс биш нийгмийн ухамсартай иргэнийг төрүүлэх ямар ч боломжгүй.

Монгол орон өнөөдөр улстөрийн хямралаас гадна бас эдийн засгийн хямралд орсон.Марксыг уншиж түүний тэр сайхан онолуудтай танилцах алтан боломжоо ашиглаж улстөрийн эдийн засгийн хямралаас гадна нийгмийн болон шашин шүтлэгийн хямралаас гарах цаг болжээ.

2008 оны эдийн засгийн хямралын үеэр Америкт ч бас Европт ч Марксын “Капитал” ном эргэлт ихтэй байсан гэдэг.Яагаад гэвэл эдийн засгийн хямралд Капитализм үргэлж орох аюултай тухай Маркс 150 жилийн өмнө биччихсэн байжээ.Монголын ямар улстөрч тэр үеэр Марксын “Капитал” номыг уншсан болдоо.

Түүнд эргэлзэнэ.Ерөнхийлөгч , ерөнхий сайд ялангуяа төв банкны ерөхийлөгч гэх хүмүүс Марксыг уншиж улс орныхоо өнөөгийн хямралыг түргэн арилгах цаг болжээ. Маркс ба Монгол хоёр одоо л танилцах цаг ирлээ.


Hongoroo
2021-04-15 05:00
Сайн байна уу. Марксизмын тухай Zizek, Peterson нар debate хийснийг үзээд сайн ойлгож чадаагүй юм. Та боломжтой тэр 2 хүний гол санаануудыг хэлээд өгөх боломжтой юу? https://youtu.be/lsWndfzuOc4